Сэлбэ-2 плаза зочид буудал хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээр үйлчилж байжээ
НМХГ-аас БГД-ийн 5-р хороо, ”Сэлбэ-Оюу” ХХК-ны Сэлбэ-2 плаза зочид буудлын үйл ажиллагаанд өнгөрсөн 26-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар тус зочид буудлын зочин хүлээн авах өрөөний мини баар нь тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаагаар үйлчилж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан аж.

 Мөн Өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, физик хэмжилтээр өрөөний гэрэлтүүлэг, шуугиан, температур, чийглэг нь стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Илэрсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ аваад байгаа аж.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-01 23:29:46
    ресторан доторх мини бааранд бас давхар зевшеерел хэрэгтэй юу алнаа энэ тусгай зевшеерел хугацаа нь дууссан хунсний бутээгдэхуунээр уйлчлэх бол гэмт хэрэг