П.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид Зүчи хааны бунхан цогцолбортой танилцав
Казахстанд айлчилалаар ирсэн Монгол улсын ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүтэй  зочид төлөөлөгчид   6 сарын 28-29 өдөр  Караганды мужийн  Жезказган нутагт айлчилав. Хүндэт зочидыг  онгоцны буудалд Жезказган хотын  орлогч дарга хатагтай Зина Жуманазаровна тэргүүтэй  нутгийн сэхээтнүүд, хэсэг залуучууд  идээний дээж барин, домборын аялгуугаар  угтан авлаа. Монгол улсын төлөөлөгчид айлчилалын  эхний өдөр орон нутгийн музейтэй танилцаж, дараагийн өдөр хөдөөгөөр явж Алаша хаан, Зүчи хаан, Домбаулын бунхан цогцолбортой танилцав.  

ЮНЕСКО-гийн бүртгэлд буй, төрийн тусгай хамгаалалтанд байгаа эдгээр хосгүй дурсгалууд  Жезказган хотын төвөөс 70 км зайтай тал нутагт оршидог билээ.  Зүчи хааны бунханыг сонирхосон Монгол улсын төлөөлөгчид эртний хосгүй дурсгалыг хамгаалан хадгалж, сонирхолтой домог яриаг одоо хүртэл олон нийтийн  хүртээл болгож байгаа нутгийн ард иргэдэд баярлаж талархаснаа ийлэрхийлж, их хааны онгон казах-монголын ард түмний түүхэн  харилцааны нэгэн  гэрч,  хоер улсын  хоорондын  ах дүүгийн найрамдалын билэг тэмдэг болсоныг онцлон дурдав.

Зүчи хааны бунханд Монгол улсын ерөнхийлөгч асан П.Очирбат,  Монгол улсын Дипломат академийн захирал, профессор Х.Бэхбат, Монгол улсын ахмад дипломатч, элчин сайд Л.Удвал, Монгол улсаас БН Казахстан улсад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Дамба нар байлцав.  Энэхүү найрсаг айлчилал  Олон улсын Түрэг академийн хөтөлбөрийн дагуу хэрэгжэсэн билээ.
 
Монгол улсын соёлын элч Акедил Тойшанулы
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Долингор 2019-07-03 13:59:10
    Энэ мангас царайт үхсэн хүүрээ хийж яваа юм бол?
  • kkk 2019-07-02 16:32:12
    atsaa hiij yavaa yum beeee
  • Иргэн 2019-07-02 15:49:59
    Энэ балин хамар бас л дээл хувцасаа бузарлаж бузарлаад л монголыг зарж үрж яваа юм биш биз
  • би 2019-07-01 13:36:50
    эсгий хийх газар нохой хэрэггүй. очирбат шиг хэрэггүй юм бхгүй. ард түмний итгэлийг нулимсан хог