Шүүх идээ бээрээ шахаж эхэлсэн үү
Монгол Улсын дээд шүүхийн санал болгосноор Х. Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсон нь саяхан. Тэрбээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсоныхоо дараахан “Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлж, шүүхийн салбарт шударга ёсыг тогтооно” гэдгээ амлаж байсан юм. Энэ амлалтынхаа хүрээнд албан тушаалаа урвуулан ашигласан, шүүгчийн ёс зүйгээ зөрсөн шүүгчдийг салбараасаа цэвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Учир нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Ерөнхийлөгч 17 шүүгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд УДШ-ийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн шүүхийн салбарт цаашдаа ч их цэвэрлэгээгээ өрнүүлэх бодлого барьж байгаа бололтой. Эхний үр дүн ШЕЗ-тай зөвлөлдөн 17 шүүгч ажлаасаа  чөлөөлөгдсөн бол тэдний дунд салхитын мөнгөний орд болон өөр хэрэгт  холбоотой шүүгчид байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.  

УИХ өнгөрсөн өвөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлдэг байх заалт оруулсан. Иймээс Ерөнхий шүүгчийн хувьд шүүхийн идээ бээрийг шахах, цэвэрлэх ажлаа ҮАБЗ-ын гишүүдтэйгээ ойлголцон, үргэлжлүүлэх нь шүүхийг шинэ шатанд гаргаж, бие даасан байдлыг хангахад илүү дөхөм байж болох.
 
 
Н.АСРАЛТ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2019-07-07 17:19:44
    Батсүрэн 17 шүүгчийг түдгэлзүүллээ юү тэ...Боловсролгүй харанхуй сэтгүүлчид
  • ZOCHIN  2019-07-01 11:47:49
    HAMGIIN GOL N HURDAN DEER N HILIIN HORIG TAVIH N CHUHALSHUU.HEN TEDNIIG EREN SURVALJILJ BAS TCAG UREHIIN NEMER....ZARIM N ZUGTAA BIZ..UMHII AVILGACHID..
  • ЗОчин 2019-07-01 07:28:10
    Цэвэрлээд байх хэрэгтэй...Дөнгөж эхэлж байна.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-07-01 06:48:55
    УИХ өнгөрсөн өвөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзү...
  • иргэн 2019-07-01 06:31:33
    нэрээ ч зев бичиж чадахгуй хелсний бичээч нар еер еер нэрээр яг адилхан юм бичээд эхэллээ худлаа их бичвэл эзэн женкодоо эргээд гай болно шуу