Гудамж талбай чөлөөлөх хашаа арга хэмжээг зогсоох гэж Нийслэлийн газрын албаны даргыг чөлөөлжээ
2016 оноос хойш Нийслэлд өрнөсөн алга ташчих ганц хоёр ажлын нэг нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай зэргийг хашиж хашаа хатгасан эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хэсгээс чөлөөлж эхэлсэн ажил байв.

Энэхүү ажлыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд Нийслэлийн газрын алба өдөр бүр л шахуу хийж хэрэгжүүлж байлаа. Гэтэл сүүлийн 10 гаруй хоног энэ ажил нам жим болчихов. Шалтгаан нь юундаа байгаа вэ? Гэх асуултыг эрэлхийлээд үзэхээр Нийслэлийн газрын албаны дарга нь солигдсон нь асуудлыг шалтаг байсан бололтой.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нь хэдхэн хоногийн өмнө тушаал гаргаж Нийслэлийн газрын албаны даргын ажлаас Э.Болорчулууныг чөлөөлсөн байдаг. Нийслэлийн засаг захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдын дунд явж байгаа бор шуваагаар бол Э.Болорчулууныг яаралтай халах хэд хэдэн шалтгаан Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд байсан гэнэ.

Тухайлбал Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нь хотын иргэдийн хамгийн их эсэргүүцэл үзүүлж байгаа Туулын бургасыг хядсан  “Зүүнбаян рэйфанери” ХХК-ийн газрын гэрчилгээг цуцлуулах хүсэлтийг хотын даргаруу оруулсан байх магадлалтай. Тэр нь ажлаасаа халагдах шалтгаан байж мэдэх юм гэсэн таамаг яриаг хөрвүүлж эхэлжээ. Нөгөө талаасаа Э.Болорчулуун нь Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы хүссэнээр хөдөлж өгөхгүй, өөдөөс нь тайлбар тавьж, хууль журам ярьдаг байсан нь ажлаа өгөх шалтгаан болсон байж ч болох юм.

Нийслэлийн өмнө удирдлагуудын тарьсан гай балаг болох хэн дуртай нь хүссэн газраа хашаалчихсан гажуудлыг засах ажлыг Нийслэлийн газрын алба чамгүй хийдэг байлаа. Гэтэл сүүлийн сарын хугацаанд уг ажил хийгдсэнгүй гэхэд болно.

Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэдийн эсэргүүцлийн дагуу Номингийн эзэмшиж байсан газрын чөлөөлсөн. Түүнээс өөрөөр Нийслэлийн газрын албанд хийсэн ажил, хэлчих гавьяа алга. Нийслэлийн газрын албанд иргэд өдөр бүр явган хүний зам таглаж байрлуулсан грааш, түц, хашаа зэргийг чөлөөлж өгөх хүсэлтийг ирүүлдэг ч уг хүсэлтийн дагуу авч байгаа арга хэмжээ алга хэмээн бухимдаж байна.

Уг нь аливаа албан байгууллагын удирдлагыг ажлыг нь сайжруулах гэж сольдог билээ. Гэтэл Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нь Нийслэлийн газрын албаны даргыг солихдоо ажлыг нь сайжруулах биш өөрийнхөө үгэнд орчих хүнийг л байлгах гэсэн гэх хардлага төрөхүйц үйл явдал өнгөрсөн өдрүүдэд өрнөж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зоригт 2019-07-04 15:23:00
    Засаг дарга Амарсайхан ч луйварчин юмаа Хичнээн олон сайн дарга нарыг халж зайлуулж байнаа Ингэсээр байтал сонгууль эхэллээ
  • Үнэн  2019-07-02 23:29:46
    БОЛОРЧУЛУУН АЖЛАА МАШ САЙН ХИЙДЭГ УДИРДЛАГА БАЙСАН ШҮҮ ОЛОН ЗӨВ ЮМ ХИЙСЭН ШҮҮ ХЭРЭГТЭЙ
  • irgen 2019-07-02 23:17:58
    Hudlaa l shaaj b a do! Bolorchuluun 60 terbumiin Sanduigiin gar hol, Anar n zagalmailsan etseg Badamjunaigiin hurgen shu de! Hotiig tseverleh tsag n bolson shu...
  • Зочин 2019-07-02 15:03:07
    Нийслэлийн Ерөнхий Архитектор бөгөөд хот төлөвлөлтийн газрын даргыг бас саяхан солиод архитектор биш хүн тавьсан байна лээ.Энэ талаар сурвалжилж өгнө үү.
  • Зочин 2019-07-01 12:43:33
    Одоо өөрөө баахан газар авах байлгүй.
  • alban tushaal 2019-07-01 11:44:13
    ene mafiig ustgah heregtei
  •  2019-07-01 06:45:05
    ЯАЯА. нээрээ олигархиудыг сумаар шийдчих юмсан.
  • Иргэн 2019-07-01 06:06:44
    Өөрсдийнхөө барьсан шар хашааг эхлээд буулга
  • инженер 2019-07-01 03:24:19
    Хотын ЗДТГ талбай руу харсан хаалганыхаа явган хүний замыг хаасан багана, цэцгийн мандал зэргээ зайлуулж үлгэр жишээ болоочээ.
  • хуульч 2019-07-01 02:58:39
    ХӨРӨНГӨЛӨГ НӨХДИЙГ ТӨР,ЗАСАГТ ГАРГАХААР МЭДЭЭЖ ХӨРӨНГӨӨ ХАМГААЛЖ БАС БОЛООГҮЙ НАМДАА ХАНДИВЛАСАН МӨНГӨӨ ОЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ,,,,,,,
  • Иргэн 2019-07-01 01:48:37
    Улаанбаатар хотод
  • зочин 2019-07-01 01:09:54
    ингээд л ажлаа мэддэг хүнийг халж төрийн албыг бучигнуулаад бгаа шүү дээ Тэрэнд орвол ойгоос мод авчирч тарих санаачлага гаргасан Гантөмөрийгөө халаач
  • зочин 2019-07-01 01:01:34
    Ёстой худлаа мэдээлэл байна. Үе үеийн гарын алба дампуурчихсан ш дээ.
  • иргэн 2019-07-01 00:48:11
    ереесее л еерийн угэнд ордог хумуусээ л томилдог шуу дээ