Үхрийн ястай махны үнэ буурчээ
Зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний статистик мэдээллийг танилцуулж байна.

Махны дундаж үнэ

2019 оны зургадугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянга 440 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 614 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 113 төгрөгөөр (1.0%) буурч, харин үхрийн цул махны үнэ 52 төгрөгөөр (0.4%) өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10 мянга 500 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12 мянган төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 44 төгрөгөөр (0.4%), хонины цул махны үнэ 242 төгрөгөөр (2.1%) тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11 мянган 500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны зургадугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1350 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны зургадугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.5 хувиар буурч, 1635 төгрөгөөр, байцай 3.9 хувиар буурч, 2344 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-07-01 20:26:40
    Манайд ер нь хүнсний бүтээгдэхүүн үнэтэй ш дээ.
    202.126.88.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Shinetuya  2019-07-01 10:42:23
    Mahnii une arai gej buuj zodoldoogui ni AZ eumdaa.
    202.126.88.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Hool 2019-06-30 13:28:39
    Hool,hunsnii uned toroos hyanalt/hyazgaar togtoo
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах