Он гарсаар 108 мянган жуулчин иржээ

Зуны улиралд манай улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг. Нийслэлийн аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төвүуд хариуцсан менежер Д.Болорчимэгээс гадаад дотоодын жуулчдад зориулсан үйлчилгээний талаар асууж, тодрууллаа.

-Зуны сар дундаа орж байна. Нийслэлийн аялал жуулчлалын газраас Монголд аялах жуулчдад ямар үйлчилгээнүүдийг санал болгож байгаа вэ?

-Манай байгууллага нь жуулчдад зориулсан аялалынхаа төлөвлөгөөг жил, сараар нь төлөвлөж гаргадаг. Тухайлбал, "Бүргэдийн баяр”, “Өвлийн наадам”, зуны улиралд уламжлал болгон зохион байгуулагдцаг “Талын салхи”, “Дээлтэй Монгол”, “Даншиг наадам” зэрэг үйл ажиллагааг санал болгодог. Тиймээс бид энэ хөтөлбөрийнхөө дагуу үйл ажиллагаанууцыг төлөвлөөд ажиллаж байна.

-Урлаг соёлын арга хэмжээ, үзвэр үйлчилгээний хувьд ямар зүйлсийг санал болгож байгаа вэ. Жуулчдад зориулсан тусгай тоглолттой газар бий юу?

-Нийслэлд жуулчдын хамгийн их сонирхдог үзвэр нь музей байдаг. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг 10 орчим музей бий. Одоогоор зуны хуваарьт орсон учир орой 20:00 цаг хүртэл ажиллаж байна. Үнийн хувьд гадаад, дотоодын жуулчин том хүн, хүүхэд гэсэн ялгаатай. Дундаж нь 10 мянган төгрөг байна. Мөн зарим урлагийн байгууллагатай хамтран жуулчдад зориулсан урлагийн тоглолтыг зохион байгуулж байна. Тоглолтын шатлал, хэдэн үзүүлбэр үзэх зэргээс хамааран 25 мянга эсвэл 20 долларын өртөгтэй байдаг. Хамтран ажилладаг байгууллагуудын зарим нь зургаадугаар сарын 1, зарим нь зургадугаар сарын 5-наас эхлэн өдөр бүр тоглолтоо зохион байгуулдаг. Заримдаа өдөрт хоёр удаа 16:00,18:00 цагт тоглодог.

-Заавал зуны улирал гэлтгүй, өвөл хавар ирдэг жуулчид цөөнгүй байдаг. Он гарсаар манай улсад хэдэн жуулчин ирсэн бол?

-Хагас жилийн үзүүлэлтээр манай орныг зорих гадаадын жуулчдын тоо 108 мянгад хүрч, 110 сая ам.долларын ашиг олсон. Энэ нь өмнөх үеийнхээс 12.9 хувийн өсөлтгэй байна. Мөн нийслэлийн хэмжээнд жуулчид хамгийн их байрладаг газруудад оюутан цагдааг эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллуулж эхэлсэн. Англи хэлний мэдлэгтэй 40 оюутан ажиллаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.