Өнөөдөр: ОУВС-гийн  зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар товч мэдээлэл хийнэ
09:00 цагт  "Кимпински" зочид буудлын хурлын танхимд"СУРГУУЛИЙН ЦОГЦ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" салбар дундын зөвлөлдөх уулзалт болно. Өдрийн турш үргэлжилнэ. Үер, Ой хээрийн болон объектийн түймэр, Хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, Усны осол, Цасан болон шороон шуурга, Аянга цахилгаан, Аадар борооны үед хүүхдүүд хэрхэн өөрийгөө хамгаалах, бусдад анхан шатны тусламж үзүүлэх, хаана, хэнд хандах, хэрхэн урьдчилан сэргийлэх бэлтгэл, дадалтай болох зэрэг нь гол хөндөх сэдэв.

11:00 цагт  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлдэг хэвлэлийнхнийгээ Төрийн ордны Г танхимд болох хэвлэлийн бага хуралд урьж байна. Хурлаар ирэх мягмар гаригт Шангри-Ла зочид буудалд эхлэх Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар мэдээлнэ. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох уг хурлын талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар мэдээлэл хийнэ. Лавлах утас 91915340, 99047423, 99080827

11:00 цагт  “Хааны эрэлд-2019” энхийн дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын арга хэмжээ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно. Хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Свейн, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага гадаад дотоодын хүндэт зочид, цэргийн атташе нар, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцоно. Сэтгүүлчдэд зориулсан унаа СТӨ-ний баруун хаалганаас 08:30 цагт хөдөлнө. Оролцох сэтгүүлчид нэрээ 88810818 дугаарт өгнө үү.

13:00 цагаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар "Алсын хараа-25 "Z” үеийнхэн" хүүхдийн уулзалт Монголын Хүүхдийн ордонд эхэлнэ. Холбогдох утас: 91913948, 99035384

14:00 цагт Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Жэф Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг ОУВС-гийн Дүрмийн 4-р заалтын дагуу хийсэн зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар товч мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулна. Хаана: Драмын театрын баруун талд орших Эм-Си-Эс Плазагийн 4-р давхарт, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд. Холбогдох утас: 320173

Үндэсний мэдээллийн тѳвд
11:30 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.