Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 6 дэд хэсэг ажиллаж байгаа юм. Эдгээр дэд хэсгүүд өдөр бүр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа юм.

  Монгол Улсын Үндсэн хуулийн 28,5 хувьд буюу 4 багц сэдвийн хүрээнд нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан.

    Ажлын хэсэг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн гурав дахь хуралдаан өнөөдөр (2019.06.27) боллоо.

   Хурлыг тус хэсгийн ахлагч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан даргалан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт болон тус хэсгийн нарийн бичгийн дарга нар ажиллав. Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үеэр шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг хэлэлцэн, ажлын дэд хэсгийн тайлбар үндэслэлээ боловсрууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.