Түгжрэлийг бууруулах зорилгоор автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар иргэдээс санал асуулга авч байна

Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг үргүй зарцуулсаар байх тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд  хуваахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Энэ хүрээнд нийслэл дэх зогсоолын тоог нэмэгдүүлж, бүсчлэлээс хамааран төлбөр нь харилцан адилгүй байхаар төлөвлөсөн. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус үйлчилгээнд явуулах гэх мэт зохицуулалт хийх юм.

Бүсчлэлийн тухайд гэвэл Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу  оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх зэрэг хэд хэдэн зохицуулалт хийхээр бэлтгэж байна. Уг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд дараах санал асуулгыг явуулж байна. Иргэн та ЭНД дарж саналаа өгнө үү гэж нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-28 08:36:53
    социализм даа эргээд ороё. ЭБИ тарваганы хүсээд байсан ардчилал энэ дээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхтөр 2019-06-28 02:44:45
    Зөрчилтэй тээврийн хэрэгсэлийг шууд л журмын хашаад байршуулах, зөрчилйиг арилгасан үед гаргадаг байх хэрэгтэй.Мөн журмын хашааны төлбөр өндөр байна.
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатархүү 2019-06-28 00:29:52
    Ýëäýâ ÿíçûí þì ñýäýõýý áîëüöãîî. òàéâàí àìãàëàí áàéöãàà
    202.9.43.174
    Мэдэгдсэн Хариулах
  • и.норовжав 2019-06-27 17:33:18
    Хотын төв гудамжны түгжирлийг багасгахад хотын автобусны ихэнхи чиглэлийг энх тайваны өргөн чөлөөгөөр явуулдгыг болилуулах ,
    103.57.95.144
    Мэдэгдсэн Хариулах
  • sdsd 2019-06-27 10:57:57
    mongol ulsiin irged eh orondoo ingeed erh choloogoo mongoor uneleer yamar umniih n ardchilal baihav dee. yaduu bol hotiin tov ruu buu zugel gesen ug uu. tegvel ...
    64.119.20.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-27 10:14:36
    айдас Хүйдэс. Басямар төлбөр хураамж нэмж гаргах гэж бгаа бол доо
    103.57.94.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-27 10:04:35
    Та нарын үхтэл өмөөрдөг энхрий хайртай Хүүкийн нам засгийн чинь хийж байгаа юм нь энэ дээ
    49.0.213.229
    Мэдэгдсэн Хариулах
  • ЦЭВЭР ГАДУУРХАЛ 2019-06-27 08:54:41
    ОРЧУУЛБААС: МӨНГӨТЭЙ БАЯН ХҮНТЭЙ МӨНГӨГҮЙ, ХОГ НОВШ ШИГ 20 П УНАСАН ХҮМҮҮС БИТГИЙ ХУТГАЛДААД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЭД БАЙ В, С БҮСРҮҮГЭЭ НААД ТӨМРИЙН СЭГЭЭ УНААД ЗАЙЛДАА...
    103.9.90.108
    Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2019-06-27 08:39:38
    Торгуулиа төлөөд байхад Торгууль. мн дээр хасагдадгүй, хянах боломжгүй болоод байнашдээ Шийдээчээ
    103.26.193.170
    Мэдэгдсэн Хариулах
    •  2019-06-28 08:38:10
      хасагдадгүй юм аа. төлсөн баримт _нь арилаад ямарч баталгаагүй болчдог.
      202.131.227.178
      Мэдэгдсэн Хариулах
  • НОВШ ГЭЖ 2019-06-27 08:03:46
    ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАТВАР ХУРААМЖ ТӨЛБӨРҮҮДЭЭ 100 ХУВЬ ТӨЛСӨН. ЯАГААД Ч ТӨЛБӨР НЭМЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ШҮҮ. ИРГЭДЭЭ ШУЛАХ ДОНТОЙ ЮМ
    202.179.25.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2019-06-27 07:46:31
    буруу талдаа машиныг хориглоочээ, тэгвэл машин багасах юм биш үү
    202.179.25.47
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2019-06-27 07:30:31
    A B с бусад бүсэд хууль бус тээврийн хэрэгслэл явж болно гэсэн үгүү
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-06-27 06:25:39
    бас л нэг иргэдийн халаасруу гар дүрэх л юм санаачилж байгаа биздээ маньд хэрэгтэй юм энэ төр лав л хийнэ гэдэгт итгэхгүй л байна шүү
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах