''Төрийн энтерпрайз архитектур''-ын талаар хэлэлцэнэ

“Төрийн энтерпрайз архитектур, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох нь” семинар өнөөдөр болно.

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Дижитал шилжилтийн суурь-Энтерпрайз архитектурыг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа юм.

“Төрийн энтерпрайз архитектур” нь төрийн үйл ажиллагаа нэг бүрийг судалж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг хүргэх технологийн боломжуудыг оновчтой үр дүнтэй ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны цогц юм. Энгийнээр тайлбарлавал “мэдээллийн технологийн шийдлүүд, хүний нөөц, бусад нөөцүүд, чиг үүргийн уялдаа холбоог бүрдүүлсний үр дүнд төрийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хэмнэлттэй удирдах, зохион байгуулах” гэж ойлгож болно.

Энэ удаагийн семинараар төрийн энтерпрайз архитектурыг загварчлах, өгөгдлийн солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд хийгдэх ажлууд болон Энтерпрайз архитектурын сүүлийн чиг хандлагын талаар олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий зөвлөх, экспертүүд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, мэдлэг олгоно. Семинарт оролцогч төрийн мэдээллийн технологийн удирдах ажилтнууд Монгол Улсын төр үйл ажиллагаа, үйлчилгээнд Энтерпрайз архитектурыг нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Семинарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, аймаг нийслэлийн мэдээллийн технологийн нэгжийн дарга, мэргэжилтнүүд оролцоно.

Ухаалаг засаг төслийн хүрээнд Засгийн газрын түвшний Төрийн энтерпрайз архитектурыг загварчлах, төрийн 3 байгууллагад нэвтрүүлэх, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд суурь судалгааны ажлуудыг гүйцэтгээд байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.