Бразилийн экс ерөнхийлөгч удахгүй суллагдана
Бразилийн ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Сильва уржигдар түүнд тулгасан хэрэгт нууцлах зүйлгүй учраас суллагдах өдөр ойртож байна гэж мэдэгдсэн байна. Тэрээр Гадаад хэргийн сайд асан Селсо Аморимд илгээсэн захиандаа энэ тухай  онцолжээ.

Мөн Луис Инасио Лула да Сильва Бразилийн даван туулж байгаа нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Бразилийн Дээд шүүх түүний гэм буруугүйг нотолсон баримтыг зөвшөөрөхийн тулд өмгөөлөгч нарынх нь танилцуулах нотолгоог унших хэрэгтэй гэжээ.

Харин уржигдар түүнийг суллахыг шаардахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн олон нийтийн жагсаалболсон юм. Луис Инасио Лула да Сильва "Би ард түмэндээ итгэх итгэлээ алдаагүй. Энэ нь намайг шоронд шударга бус шалтгаанаар суухад хүчээ алдахгүй байхад тусалж байна" гэж Куритиба хотын шоронд 14 сар болсныхоо дараа бичжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.