Сүрьеэ өвчний нян гүүний сүү, айрагны тосонд үржиж чаддаггүй
 
Шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай. Бусад малын сүүтэй харьцуулахад альбумин, аминдэм, сүүний чихрийн агууламжаар илүү. Амин хүчил, тосны хүчил зэрэг янз бүрийн аминдэм агуулсныхаа хувьд аль ч төрлийн малын сүүнээс илүү давуу. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанарааараа онцлог юм. Оросын эрдэмтэн П.Ю.Берлин сүрьеэ өвчний нян гүүний сүү, айрагны тосонд үржиж чаддаггүй болохыг нотолсон байна.

Гүүний сүүний найрлаганд тос 2 хувь, уураг 2.2 хувь, лактоза 6.6 хувь, С аминдэм 2.5-8.5 милграмм байна. Монголчууд 2000 жилийн тэртээгээс айраг хийж хэрэглэж иржээ. Гүүний сааманд чихэр 6-8 хувь байдаг. Айраг исэх үед түүний сахар нь архины спирт, нүүрсхүчлийн хий болон задардаг. Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3000-5000 удаа бүлдэг. Айрагны найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх аминдэмүүд бий. Айраг кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодисоор үнээний сүүнээс давуутай бөгөөд шингэц сайтай байдаг. Эмчилгээ сувилгаа тэжээлийн ач холбогдолтой, нян устгах чадвартай. Нэг литр гүүний айрганд 20 грамм тос, 23 грамм уураг, 35 грамм чихэрлэг агуулагдах бөгөөд 453.7 ккал илчлэгтэй.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.