Шатахууны үнэ долоодугаар сарын эхний тав хоногт багтан 120 төгрөгөөр бууна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.06.26/ болж, салбарын 2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг хүргэлээ. Салбарын сайд Д.Сумъяабазар  “Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсантай холбогдуулан зургаадугаар сарын 15-наас хойш худалдан авсан шатахуун Монгол Улсад орж ирж байгаа. Эхний ээлжинд 60 төгрөгөөр, дараагийн ээлжинд 60 төгрөгөөр бууна. Долоодугаар сарын эхний тав хоногт багтан 120 төгрөгөөр шатахууны үнийг буулгах чиглэлтэй ажиллаж байна” гэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортлов.
 
Тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулав. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Үүнээс:
  • А-80 автобензин 45;
  • Аи-92 автобензин 35;
  • Дизелийн түлш 19;
  • ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.
С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүрэн 2019-06-26 23:54:43
    Нефт гаргах , гүйг монгол төр мэдэхгүй хятад л мэднэ шүү дээ анх нефь гаргаж хятад руу зөөхөд хэвлэлүүд үүнийг нэрээд ашиг олохгүй гэж тархи угааж билээ одоо
  • Бат 2019-06-26 09:01:34
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  •  2019-06-26 08:05:23
    хятадууд гэж хүзүүгүй тарваганы хамаатан нефтийг минь цөлмөж газрыг минь гундаалаа. тэнгэр үзэг
  • иргэн 2019-06-26 07:51:09
    одоо удахгүй нефьт боловсруулах үйлдвэртэй болж байгаа юм чинь түүхий нефьт гадагшаа гаргадгаа зогсоогооч сайдаа хонхоно дуугархаар лам таг гэгч болох вий дээ