Хятадад гахайн халдварыг хяналтандаа авчээ
БНХАУ гахайн ханиадөвчний тархалтыг хянах боломжтой болжээ. Мөн олон мужид энэ өвчнийг дарсан гэж мэдээлсэн байна. Энэ өвчин өнгөрсөн жилийн наймдугаар сард газар авсны улмаас нэг сая гахайг золиослоход хүрсэн гэж албан ёсны тайланд дурджээ.

Тус улсын хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдэгдэлд бүх улс даяар 137 тохиолдол бүртгэгдсэн. Энэ жил 38 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт гэжээ. Мөн 26 газар гайхайг өсгөхийг хориглосон хоригийг цуцалжээ. Түүнчлэн энэ өвчнийг устгаж чадсан учраас гахайг тээвэрлэж зөөх ажлыг сэргээсэн байна.

Харин гахайн махны нийлүүлэлт буурсантай холбогдуулж шувуу, үхэр, загас болон бусадтөрлийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн ажээ. Түүнээс гадна өнгөрсөн сард дотоодын хэрэгцээг хангахын тулд бусад орноос 556 мянга 276 тонн мах импортлоход хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад жилд 45 хувиар буюу 2.2 сая тонноор өссөн гэсэн үзүүлэлт юм. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөдөө аж ахуйн яамны дээр дурдсан махыг бусад орноос худалдаж авсан учраас дотоодын зах зээлд үнэ нь өссөн болохыг тогтоожээ. Харин энэ жил БНХАУ 1.7 сая тонн хоол хүнсийг худалдаж авах бөгөөд 2021 он хүртэл импортолно гэдгийг сануулжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.