Ц.Магалжав: Тэднийг барилдуулах эсэх асуудлаар тэргүүлэгчид дахин хуралдана
Монголын Үндэсний бөхийн холбоо цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ. МҮБХ-ны дэд тэргүүн улсын заан Ц.Магалжав мэдээлэл хийхдээ Монгол бөхийн өргөө хаалтаас гарснаар манай холбоо хэд хэдэн барилдаан зохион байгууллаа. Допингтой тэмцэх төсөл үргэлжилж байгаа. Харин өнгөрсөн ням гаригт болсон барилдааны үед зарим нь допингод бүдэрч эрхээ хасуулсан бөхчүүдийг барилдуулахгүй, МҮБХ-ны тэргүүлэгчдийн шийдвэр буруу гэснээс болж барилдаан эхлэх цагаас цаг 30 минут саатсанд тайлбар хийлээ.

Дараа нь Ц.Магалжав сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Бөхийн хоёр холбоо аль нь албан ёсны холбоо вэ?

-Одоогоор аль алиных нь үйл ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн байгаа.

-Тэгвэл яагаад танай холбоо допингод холбогдсон бөхчүүдийг шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад барилдуулах шийд гаргасан юм бэ?

-Нэгэнт шүүх шийдвэрээ гаргачихсан байсан. Бас тэдгээр залуучууд алдаагаа ухармсарлаж дахин давтахгүйгээ илэрхийлж Бөхийн холбоонд өргөдөл өгсөн. Энэ бүхэнд үндэслэж барилдах эрхийг нь сэргээхээр тогтоол гаргасан юм. Нийт 15 тэргүүлэгчийн найм нь тэдний эрхийг сэргээе гэсэн учир олонхийн саналаар шийдсэн л  дээ.

-Допингийн асуудалтай бөхчүүдийг наадамд барилдуулах уу?

-Энэ долооо хоногт холбооны тэргүүлэгчид дахин хуралдаж шинэ тогтоол гаргаж баяр наадмын бөхийн салбар хороонд хүргүүлнэ. Үүний дараа тэр таван бөхийн барилдах эсэхийг шийднэ.

-Бөхөд жалга довын үзэл дэндүү их болсонтой та санал нийлэх үү?

-Нийлнэ. Үүнтэй чинь л тэмцэх гээд байна шүү дээ.

Асуулт хариултын заримаас сонирхуулахад ийм байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zozin 2019-07-03 06:49:56
    yun boh, naadamtai manatai,ami.amidralaa yay geg yvnaa
  • иргэн 2019-06-26 08:20:20
    сэргээш хэрэглэсэн бехчуудийг барилдуулах юм бол дахиж шинжилгээ авах хэрэггуй тэгж байж токиогийн олимпоос хасагдваа баянменх монголчуудад гай болж бна даа
  • Иргэний дургүйцал 2019-06-26 06:30:26
    Сэргээш хэрэглэсэн бөхийг барилдуулж болохгүй. Үндэсний бөхийн холбоог самрах гэсэн хазгай хэлтнүүд үүний цаана байгаа шүү. Дор хаяж 4 жилийн циклээр хэмжигдэх...
  • ЗОЧИН 2019-06-26 05:13:45
    УДАМ УГСАА МУУТАЙ ХАЗГАЙ ХЭЛТЭЙ ХЭДЭН ЛАЛРУУД МОНГОЛ БӨХИЙГ САМРАХ ГЭЖ ОЛОН ЖИЛ ЗҮТГЭЖ БНА.
  • Иргэн 2019-06-26 04:35:03
    :Сэргээш хэрэглэсэн бөхийг барилуулна гэж байгаа хүн бол эрүүл биш ухаантай, сэтгэцийн өвчтэй хүн байна.
  •  2019-06-26 01:56:54
    УЛСЫН ХУУЛИА ДАГА. НЭГ ХОЛБОО ИНГЭЖ ШИЙДЭЭД БАЙВАЛ БҮГД ХОЛБОО БАЙГУУЛААД ДУРТАЙ ШИЙДВЭРЭЭ ГАРГААД ЯВЪЯ.
  • Бат 2019-06-26 01:37:48
    Бусад яахав баяраар зуны халуунд хөлсөө арчих алчууртай болчих жуулчдаас ичээд байх юм та нарыг харахаар хөлс шивэр хулмас санаанд ороод