Чуулган пүрэв гаригт хуралдана
УИХ-ын үйл ажиллагаа түр хугацаагаар завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байгаа.

Тэгвэл чуулган энэ сарын 27-ны өдөр намын бүлгийн хуралдаанаар эхлэх юм. Ажлын хэсгийн бэлтгэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм байна. Ийнхүү чуулганы хуралдааныг долдугаар сарын 5-нд хаахаас өмнө төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусч, ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэхээр төлөвлөжээ.

Хэрэв ард нийтийн санал асуулга явуулахгүй гэж гишүүдийн олонх үзвэл долдугаар сардаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.