Хашаа, хайс нэгдсэн арга хэмжээний хүрээнд дахин 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна.

Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 102 байршилд илрүүлснээс  өнөөдрийн байдлаар 92 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна.

Цаашид газрын зөрчил арилгах талаар ажлыг эрчимжүүлэх, төлөвлөгөө гарган батлуулах зорилгоор судалгаа хийж 198 байршлыг илрүүлээд байна. Эдгээр байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэн санал авч байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар дээрх 198 байршлын газрыг чөлөөлөх ажил хийгдэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-06-26 18:01:49
    Uildverleliin zoriulalttai tom tom betonon hashaanuudiig buulgah ni zuv
  • инженер 2019-06-26 01:10:13
    НЗДТГ өөрийнхөө талбайн дэргэдэх байрныхаа үүдийг явган хүний зам болгож засаачээ.Хүн ч их явах юм. Бусдын үүдийг эвдээд л байгаа харагдах юм. Арай дэндэнэ ээ.