Дэлхийн эдийн засагт аюул учирч байгааг санууллаа
БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ван Шоувен гуравдагч орнуудад ногдуулсан гаалийн татвар дэлхийн эдийн засагт аюул учруулж байна гэж мэдэгджээ. Мөн Бээжин дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлтийн үйл явцыг хүлээж байгаагаа онцолсон байна. Тэрээр энэ мэдэгдэлдээ Хятадын төв банкны орлогч тэргүүн Чен Юлутай уулзсаныхаа дараа хийжээ. Харин Чен Юлу хоёр орны улс төрийн бодлогийг удааширсан эдийн засагтай холбох боломж хязгаарлагдмал гэв. Ван Шоувен, Чен Юлу нар Бээжингийн хэвлэлийнхэнд энэ талаар ирэх долоо хоногт Японд болох Их 20-ийн уулзалтын өмнө энэ мэдэгдлийг хийсэн байна.

Мөн БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин энэ уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахаар төлөвлөжээ. Түүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нартай гурван талт уулзалт хийхээр болсныг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чжан Цзюнь мэдээлсэн байна.

Гэхдээ уулзалт болох хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй аж. Харин энэ яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Канг БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинийг Японд энэ сарын 27-29-н хүртэл байна гэсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-07-10 01:50:18
    Хятад улс гэмт хэрэг хийсэн цаазын ялтай эрхмүүдийн эрхтэнг зарж улсад хувь хүнд учруулсан хохиролыг барагдуулдаг хятад ухаан гэж
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. PRADHAN 2019-06-27 10:47:53
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    105.112.32.114
    Мэдэгдсэн Хариулах