Шинээр баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрыг хэрхэн ашиглах талаар санал асуулга явуулна
отын төвлөрийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.

Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны А блок ирэх намраас ашиглалтад орно. Тэгвэл энэ байранд Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд нүүж орох уу, эсвэл өөр хэлбэр зориулалтаар ашиглах уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна.

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хир зохимжтой вэ. Энэ асуудлыг ард иргэдийн санал асуултад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн гэжээ.

Тус барилга нь А, В, С гэсэн нийт 3 блокоос бүрдэх нийт 68.000 м.кв талбай бүхий барилга бөгөөд нийтдээ 97 орчим тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр баригдаж буй тус барилгын зориулалт, ашиглалтыг нийслэлийн иргэдэд чиглэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай иргэд цөөнгүй байгаа юм.

Тиймээс нийслэлийн иргэдийн дунд тухайн байрыг Нийслэлийн төр захиргааны байгууллага нүүж орох хэлбэрээр ашиглахуу эсвэл өөр зориулалтаар ашиглах уу гэсэн санал асуулгыг явуулахаар болжээ.

Хэрвээ иргэдийн олонхи нь нийслэлийн төр захиргааны байгууллага Яармагийн шинэ байранд нүүж орох нь буруу гэж үзвэл дараагийн удаад тухайн байрны зориулалтыг иргэдэд өгөөжтэй, үр дүнтэй байж болох ямар хэлбэрээр ашиглах талаар дахин санал авах шаардлагатай болно.

Ямартай эхний удаад нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны талаарх доорх санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Санал асуулга www.xot.city цахим хаягаар болон нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудас болох Нийслэлийн мэдээ хуудсаар явагдах болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-06-27 06:34:30
    Хотын захиргаа нүүх нь зөв зөв
  • Зочин 2019-06-26 02:15:18
    Эмнэлэг болгох нь зөв
  • Нүүдэл суудал 2019-06-26 01:56:35
    Хотын захиргаа нүүх нь зөв.Төвийн түгжрэл багасна, иргэд бензинээрээ шатахгүй, агаарын бохирдол багасна,, тэгээд ч дараа нь асуудаг тоглоо
  • зочин 2019-06-26 01:39:16
    Хотын захиргаа нүүх нь зөв.Төвийн түгжрэл багасна, иргэд бензинээрээ шатахгүй, агаарын бохирдол багасна,, тэгээд ч дараа нь асуудаг тоглоом шиг санагдаж бна
  • баяр 2019-06-25 13:10:58
    ЗГ орно,
  • Цацрал 2019-06-25 12:18:49
    юу ??? яасан их тоглоомтой гарууд вэ ??? тэгвэл яах гэж энэ барилгыг бариулсан юм????
  • иргэн 2019-06-25 09:07:24
    хотын захиргаа нүүх шаардлаггүй
  •  2019-06-25 08:30:42
    болил доо. хувхай хулгайчууд 100 саяын үнэтэй байрандаа амиа тавь. энэ одоо хэрэггүй хог болох зүйл
  • иргэн 2019-06-25 08:30:34
    Ямарч барилга анхны зориулалтаараа ашиглагдах ёстой. Хаа хамаагүй барилгыг эмнэлэг, сургууль болгох нь стандарт зөрчөн хэрэг болно.
  • zochin 2019-06-25 07:44:39
    Юу ч хамаагүй хийчээд дараа нь санал асуулга асууж биднийгээ битгий тохуурхаачай. Бидний мөнгийг зарсан хойноо ингэх үү.