Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг бүртгэлийн хэргийг хаасан үндэслэлийг шалгажээ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан үндэслэлийг шалгажээ.

Шалгалтанд авлигын 322, хүрээлэн байгаа орчны эсрэг 270, нийт 592 хэрэг хамрагдсан байна.

Дээрх хэргүүдийг хаасан хуулийн үндэслэлийг нь судалахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр 93% буюу 551, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр 6,8% буюу 40, "тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” үндэслэлээр 0,2% буюу 1 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

Шалгалтын явцад хэргийг дутуу шалгасан, хууль буруу хэрэглэсэн, илтэд гэмт хэргийн шинжтэй байхад үндэслэлгүйгээр хаасан зарим хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн дахин шалгуулахаар шийдвэрлэж, цаашид анхаарах асуудлын талаар нэгж прокурорын газруудад мэдээлэл хүргүүлсэн байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.