Боловсруулаагүй 241.6 мянган адууны шир экспортлогдоно

Монгол Улсын Засгийн газраас боловсруулаагүй адууны ширийг экспортлох тухай тогтоол 05 сарын 12-ны өдөр гарснаас хойш энэ сарын 15-ны байдлаар давхардсан тоогоор 5 аж ахуйн нэгж 241648 ширхэг боловсруулаагүй адууны шир экспортлохоор  гэрчилгээ аваад байна.

Түүнчлэн БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, түүхий мах экспортлох аж ахуйн нэгжүүд экспортод гаргах махны 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нөөцийн махны үнээр худалдан борлуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг биелэлтийг хангасан дөрвөн аж ахуйн нэгж ямааны боловсруулсан мах 50 тонн, үхрийн боловсруулсан мах 120 тонн, адууны түүхий мах 150 тонн тус тус экспортлохоор гэрчилгээ авчээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-25 05:28:16
    хятад угсааны ДАРГА НАР хятадаа л дэмжиж монголыг шулсан шийдвэр гаргаж байх юм. арьс ширний үйлдвэр байгуулахад яадаг байнаа. ноос угаах үйлдвэр утгаараа ажи...