Парламент өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан. Гишүүд өнгөрсөн лхагва гарагаас хойш Монгол орны өнцөг булан бүрт хүрч очиж ажиллаж, “эцэг” хуулийн өөрчлөлтийг сонгогчдодоо танилцуулж байна.
Гишүүд тойрог бүртээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулж, иргэдийн санал бодлыг нь сонсох, бичгээр хүлээн авах чухал үүрэгтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ сарын 24-ны байдлаар 16310 иргэний саналыг аваад байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулах ажил энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж, 27 ны өдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
П.АНИР
Оллоо.мн