Сайны хажуугаар саар
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчид зориулсан гүүрэн гарцуудыг байршуулж эхлээд байгаа. Иргэд ч энэ ажилд ам сайтай байгаа билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хэд хэдэн хүндрэлийг дурдахгүй байж болохгүй нь. Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо гүүрэн гарц байгуулснаас хойш жилийн хугацаа өнгөрөх гэж байна. Тухайн гүүрэн гарц анхандаа лифттэй байсан бол одоо бэлэг тэмдэг төдий зүйл болон хувирч. Тухайн үед тус гүүрэн гарцын шат давчуугаас гадна хэт огцом байгаа учраас хөгшид хүүхдүүдэд өгсөж, буухад маш их хүндрэл учруулж байна хэмээн шүүмжилж байв. Харин албаныхан алдаагаа ухамсарлаж, дараа дараачийн ажилдаа тусгах болно гэж ам өгч байсан билээ. Гэвч илжигний чихэд юу ч хийсэн сэгсэрдгийн адилаар мартаж орхисон бололтой.

Саяхны өдөр зуун айлын гүүрэн гарцаар өгсөж буух гэж нэлээд юм боллоо. Зайсан өөд өгсөхөд ч ийм хүндрэлтэй учир ч байсангүй. Шат хэтэрхий огцом дээрээсээ хөрөөний шүд л гэмээр хурц хурц эрмэгтэй байв. Хэд хэд бүдчин байж өгсөөд буцаж хартал би ганцаараа бүдчээд байгаа биш бололтой.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ядаж л өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах зорилгоор гүүрэн гарцыг зорьсон биш иймэрхүү хүндрэл бэрхшээлтэй тулгарах юм. Уг нь барилга байгууламжийн стандартаар аливаа шат, гишүүр нь хүний бие махбодит шарх сорви үүсгэж болохуйц өнцөг эрмэггүй байх ёстой атал энд тийм стандартын тухай яриад хэрэггүй бололтой. Хямдхан шиг гуталны хамар, хоншоор бол тэсэх ч үгүй юм байна. Ингэж бухимдан барин өгсөж байхаар зам хөндлөн гүйчихсэн нь хамаагүй дээр ч юм шиг санагдсанаа нуух юун.

хөгжлийн бэршээлтэй, ахмад настай иргэд ч гэсэн зам хөндлөн гардаг.
 



Тухайн гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ" ХХК гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтанд ороод 2 сар хүрэхгүй хугацааг үдэж байна. Уг нь Бөмбөгөрийн гүүрэн гарц дээр байсан алдаа дутагдлыг засч дараагийн гүүрэн гарцуудаа улам сайжруулна хэмээн амалж байсан албадын үгээр бол энд ийм зөрчил дутагдлыг яриад явж байхгүй л байлаа.  120-ын автобусны буудлын гүүрэн гарц сайн болсон. Түүнтэй маргах зүйл алга. Харин лифт нь бэлэг тэмдэг болсон Бөмбөгөрийн гүүрэн гарц, гэмтэл бэртэл авчих вий гэж айж өгсөх 100 айлын гүүрэн гарцуудтай өөр асуудал ярьмаар байна.

100 айлын гүүрэн гарцыг байгуулахад 660-аад сая төгрөг зарцуулж. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, жирэмсэн иргэдэд зориулсан цахилгаан шаттай байхаар зураг төсөл гарсан боловч нөгөө л Бөмбөгөрийн гүүрэн гарц шиг л бэлэг тэмдэг болсон.

Энд нэг л асуудал байна. Нэг нь хийсэн болдог, нэг нь хийлгэсэн болдог. Дараа нь ямар ч хяналт хариуцлага гээч зүйл байхгүй. Тиймээс улсын төсөв гээч татвар төлөгчдийн мөнгийг үр ашиг муутайхан зүйлд дэмий зарцуулж түүнийгээ хэнд ч хэрэггүй хог хаягдал болгож орхидогоо больмоор байна. Хэдийг болтол үргэлжлэх вэ энэ хяналтгүй тогтолцоо. Мөн улсын комисст үзүүлдэг үзүүлэн биш л юм бол лифтээ ашиглалтанд оруул гэж хэлмээр байна. Учир нь хөгжлийн бэршээлтэй, ахмад настай иргэд ч гэсэн зам хөндлөн гардаг.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ezentei bolgoochee 2014-09-17 13:03:55
    120-iin guuren garch gej boon hog l baih yum . Yum hiichiheed ezentei bolgoh heretei sh de. Bas hiisen shal ni hovhorood ehelsen bna ehneesee evdereed ehelse bna lee. Iift ni bas l ajillagaagui baigaa ni hogshin yavahad ih hetsuu bna aa.
    103.229.123.215
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-17 04:05:12
    Хамгийн тохиромжтой гарц бол Хүнсний 20, УБДС ийн дэргэдэх нүхэн гарц, дээгүүр байх нь эрсдэлтэй, тэндээс үсэрэх бас түлхэгдэх аюултай. ЗМЗ -ээр засуулах нь зөв, яасан их мөнгө зарсан юм бэ.
    112.72.13.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Липт байхдаа яахав дээ 2014-09-17 01:28:20
    Липт ч гэх шиг.
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах