Дахин хоёр ажилтан бохирын худагт унаж амиа алдав
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хоёр ажилтан худагт унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр өдөр гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унаж нас барсан гэсэн дуудлага ирсэн байна.

Албан бус байдлаар дээрх хоёр ажилтан хоёулаа ариутгал татуургын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл албаны хүний мэдээллээр тэд бохирын худагт засвар хийхээр ороод хийнд хордон амь насаа алджээ.

Болсон хэрэг явдлыг тодруулбал, эхний хүн худаг руу оронгуутаа хийнд хордон унасан байна. Харин хоёр дахь хүн нь түүнийг аврахаар татах явцад унаж, хийнд хорджээ. 

Талийгаачид ОСНААУГ-т арав дахь жилдээ ажиллаж байгаа хүмүүс байжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-25 05:58:34
    Ухаантангууд нь ФБ-ээр нэгнийгээ доромжилж ухаан муутай нь сантехникийн ажил хийж хордож үхээд л нөгөө шударга Оюунэрдэнэ хаана явна
  • Od 2019-06-25 03:05:36
    Ariin haalganii avilgachin.ah duu amrag sadangaa ajilt tavidagiin har gai. Eberten tuuraitanguud ni yu hiij bdag ym. Nymkag duuraigaad untaad bdag ym uu?
    •  2019-06-25 05:36:08
      туруутан эвэртэн шийрний ул дарга нар ЗГ ордондоо архидаж унтаж банзалдаж байгаа юм. сөхөө аваад харахад л засаг нь огцорох болчтихсон байдаг
  • чимэг-очир 2019-06-25 01:21:31
    удирлагын хариуцлага л харагдаж байнаа
  • 123 2019-06-25 00:33:35
    Хотын инженерийн хангамжийн байгууллагууд хэцүүхэн болох нь дээ. Эрчимтэй уналт болж бна даа
  •  2019-06-25 00:24:44
    худагт орох дүрэмээр болбол орохоосоо өмнө 2 цаг агааржуулах эсвэл хийн үлээлгэ хийх гэх мэтээр хамгаалалт хийх ёстой.