Цэвэр ариун шүүх байхгүй бол цэц мэргэн шийдвэр гарахгүй гэв
Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах зорилготой жагсаал зохион байгуулах гэж буй талаараа мэдэгдсэн билээ.

Тэд өнөөдөр морин цагаас эхлэн гурван өдөр Дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулна гэв.

Жагсаал зохион байгуулахаар санаачилсан иргэн Б.Батдэлгэр “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал цуглааныг бүтгүүлж зөвшөөрөл Чингэлтэй дүүргийн Засаг даргаас авсан байгаа.

Жагсаал цуглаан хийхдээ тавьж буй шаардлага бол Монгол Улсын үндсэн хуулийн 16.14-д заасан Шударга шүүх, цэвэр ариун шүүхтэй байхыг шаардах.

Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий шүүгчид шаардлага хүргүүлэх. Гуравдугаарт Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцрохыг шаардах, дөрөвдүгээрт төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нар долдугаар сараас есүгээр сарын дунд хүртэл хоёр сар гаран гурван танхим нь тэр чигээрээ амардаг. Шүүх эрх мэдэл бол Монгол төрийн үйл ажиллагаа. Гэтэл төрийн үйл ажиллагаа тасалдаж, зогсонги байдалд ордгоос болж шийдвэрлэгдэх ёстой хэргүүд цуглардаг. Тиймээс тасралтгүй үйл ажиллагаа явуулахыг шаардана.

Түүнчлэн иргэдээс шүүгч нарын хууль бус үйлдлийн талаар санал авах, санал солилцох, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, шүүхийн өөрчлөлтийн талаар ард түмнээс санал авах, тэдний дуу хоолойг хүргэх гэсэн шаардлага болон хүсэлтийн дагуу хийж байгаа юм.

Бүртгүүлэх явцад УИХ-ын таван гишүүн болон МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл, төрийн бус байгууллагууд жагсаалыг маань дэмжиж оролцоно гэсэн учраас “Шүүхийн хувьсгалыг Монгол Улсын дээд шүүхээс эхлүүлье” гэсэн уриатай жагсаал өглөө 11:40 буюу морин цагаас эхэлнэ.

Цэвэр ариун шүүх байхгүй болж, цэц мэргэн шийдвэр гаргахгүй болсон гэдгийг сүүлийн үед төр засаг нь хүртэл хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бид шүүхийг цэвэрлэж, хувьсгал хийхээр тэмцэж байгаа юм” гэв.

О.Гэрэл 
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-06-25 05:48:27
    шаардлагатай тохиолдолд өөр танхимаас шүүгч томиломоор юм уу ямар байх хуулийн зохицуулалтыг ерөнхий шүүгч бодож байгаа байлгүй дээ эрх биш
  • Зочин 2019-06-25 02:51:59
    Шүүгчид жинхэнэ авилгачид бүтээгээгүй хэргийнхээ төлөө дарамталж байгаад мөнгө авдаг. Ийм шүүх засаглал, шүүгчид байхад Монгол улсад яаж шударга нийгэм, ёс то...
  • Бат 2019-06-25 01:17:38
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    • үүш 2019-06-25 09:44:29
      энэ саналаа Зохих газар нь албан ёсоор өгөөч дээ,
  •  2019-06-25 00:34:05
    шүүхийг үндэсээр нь бүрэн утгаар нь сольж байж цэвэрлэгдэнэ.