Өнөөдөр: МҮБХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
08:00-14:00 цагт Манай улсад төдийгүй Азид анх удаа зохион байгуулсан Талбарын тархвар судлалын хөтөлбөр үүсч хөгжсөний 10жилийн ойн хүрээнд ЭНХИЙН МАНААНД ЭРҮҮЛ МЭНДИЙН МӨРДӨГЧИД уриан дор зохион байгуулж буй "Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад талбарын тархвар судлалын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт олон улсын хурал зохион байгуулж байна. Хаяг: Туушин зочид буудал "Соёмбо" танхим Холбоо барих утас:96968445

09:00 цагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хоёр жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалтын үр дүн, сайн туршлагуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор Эмэгтэйчүүд-Манлайлал чуулганыг 6 сарын 25-ны өдөр Корпорейтын их танхимд зохион байгуулж байна. Утас: 88007823, 99997032

10:00 цагт Монголын Хүнсчдийн онц чуулган МҮХАҮТ-ын Их танхимд “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Холбогдох утас: 90091979, 99090339

10:30 цагаас Дэлхийн оюутны спортын зуны XXX Универсиад их наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол МУИС-ийн төв номын сангийн 502 тоот танхимд болох тул та бүхнийг хүндэтгэн урьж байна. Монголын оюутны спортын холбоо

12:00 цагт төрийн ордоны зүүн талд байрлах Пума зочид буудлын хурлын зааланд МҮБХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Та бүхнийг урьж байна. Утас:88085308, 94024447 /МҮБХ-ны төлөөлөл болох Дэд тэргүүн улсын заан Ц.Магалжав, Гүйцэтгэх захирал улсын заан Б.Сайнбаяр нар хэвлэлийн хурал зарлаж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гарч ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэнэ гэнэ.../

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.