Монгол, Германы Хархорин экспедицийн хамтын ажиллагааг таван жилээр сунгалаа
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэн, Бонны   Их Сургуулийн Өвөг ба Эртний түүхийн Археологийн Хүрээлэнтэй  өнгөрсөн 15 жилд Монголын Эртний Нийслэл Хархорин хот, хот орчмын малтлага, судалгааны хамтарсан ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.   

Энэхүү  эрдэм шинжилгээний  хамтын ажиллагааны үр дүнг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр, Европын олон улсад зохион байгуулсан “Чингис Хаан ба түүний өв залгамжлагчид, Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнгийн үеэр олон улсын хэмжээнд өндөр үнэлсэн билээ. Түүнчлэн түншлэгч эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа өнгөрсөн жилүүдийн хугацаанд өөр олон идэвхтэй үйл ажиллагаагаар баяжиж ирсэн бөгөөд түүний дотор Бонны Их Сургууль ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалах боломж олгох замаар Монголын залуу археологчдын эрдмийн үйлсийг дэмжиж иржээ.

 Хоёр талын хамтын ажиллагааны тухай гэрээг 2005, 2009, 2014 онуудад 5 жилээр сунгасан байдаг. Өнөөдөр Бонны Их Сургуулийн Хүрээлэнгийн Захирал Проф.Др.Ян Бемманн болон Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар Монгол, Германы Хархорин Экспедицийн  хамтын ажиллагааны гэрээг 2019 оноос дахин 5 жилээр буюу 2024 он хүртэл сунгах санамж бичиг байгууллаа.  

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.