“Драгон” төвийн үйл ажиллагааг зогсоов
МХЕГ-аас СХД-ийн 29 дүгээр хороонд байрлах Драгон холдинг ХХК-ийн Драгон төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар, "Драгон" төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз хөгцөрсөн, хананы өнгө янз бүр тортог тогтож халтартсан, таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавьж үүрлэсэн зэрэг зөрчил илэрчээ.

Илэрсэн зөрчлийг үндэслэн Эрүүл ахуйн тухай хууль , Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baatarkhuu 2019-06-28 02:13:23
    gazar baidag Dotorhi uilchilgeen aash avigtaa barigdssn huuhenuud Heruul haraal ursagaad l suuj baidag gazarshuudee
  • Baatarkhuu 2019-06-28 01:59:42
    Olon tumend xeregtei uilchilgeeg juram hem xenjeeniih n daguu ajiluulj chadaddagui Orchin toiron n nil JORLON,HOGiiN tseg HOGiinN Urgamal,shavar shavhai....
  • Зоригоо 2019-06-27 20:39:48
    Энэ муухай газараас хот хоорондын тээвэрийг гаргаж болохгүй юм уу? Ёстой муу муухай бүх юм үүр шүү дээ энэ газарын үйлчилгээ , ахуй,бүх юмыг маш сайн болгож бай...
  • Цэцэг 2019-06-25 13:54:19
    Драгон төвийг бүрмөсөн хааж хотоос гаргах хэрэгтэй. Хотын өнгө үзэмж,хүний амгалан тайван байдлыг бүрэн алдагдуулсан, зах замбараагүй эх адаггүй хог новшиндоо