Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд таван хүн усанд осолджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр цаг агаар хөрсөн дээр цочир халсантай холбоотойгоор голын эрэг бараадах иргэдийн тоо нэлээдгүй өслөө.

Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын байгууллагахамтран туул голын эрэг орчимд морьт болон завьт эргүүлийг ажиллуулж байгаа боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд 5 хүн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдлээ.

Ийм төрлийн золгүй байдлаар нас барсан хэрэг удаа дараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа учир иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, биеэ удирдан хянах чадвагүй болсон нэгэндээ анхаарал хандуулж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.