Туул голд учруулсан хохиролд нөхөн төлбөр тооцуулна
Туул голын онцгой хамгаалалтын бүс, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа 254 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгалтанд хамрууллаа.

Шалгалтаар 165 зөрчил илрүүлж 71 буюу 43 %-ийг газар дээр нь арилгуулж, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 46 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгууллаа.

Дээрх бүсүүдэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 250 иргэн, аж ахуйн нэгжийг албадан чөлөөлөх тухай саналыг Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн Засаг дарга нарт албан бичгээр хүргүүлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраасаа хэтрүүлэн газар ашигласан 12 иргэн, аж ахуйн нэгжийн хашааг татуулсан.

Баянзүрх дүүргийн шалган нэвтрүүлэх товчооноос Яармагийн гүүр хүртэл Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар газар ашиглаж байсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлуулах тухай санал хүргүүлсний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 3 удаагийн тушаалаар нийт 52 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлуулсан.

Үер усны гамшиг болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн аюулгүй байдлыг ханган, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах талаар Хан-Уул дүүргийн Засаг даргад албан бичиг хүргүүллээ.

Яармагийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын энгийн хамгаалалтын бүсэд орсон 27 иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гаргуулсан. Туул гол, Дунд голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж, зам, гүүр барьж буй иргэн аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, барилга барих үйл ажиллагаанд мод бургас өртсөн байж болзошгүй газруудын эзэмшил газрын зургийг агаарын зургаар харьцуулан тухайн талбайнуудын мод, бут, бургас өртсөн байдалд хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцож ирүүлэх талаар албан бичгийг Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсэн. Тус газраас тооцож ирүүлсэн хохирлын хэмжээний дагуу нөхөн төлбөр оногдуулна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.