Хөвсгөл  далайг хамгаалах хүсэлтийг Юнескод гаргажээ
Олон улсын байгаль хамгаалах байгууллагууд ЮНЕСКО-д хандан, Хөвсгөл далайг хамгаалах санал гаргажээ. Байгалийн цогцолборт газар гэдэг утгаар нь хамгаалалтад авч, дэлхийн байгалийн өвөрмөц тогтоц гэдэг ангиллаар хамгаалалтад авахыг байгаль хамгаалах байгууллагууд хүссэн байна.

Өнгөрсөн жил Монголын нутгаар аялсан гадны аялагчид Хөвсгөл, Өмнөговь, Төв, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгийн аймгийн нутгаар дайран өнгөрөхдөө Хөвсгөл далайг хамгаалалтад авах талаар ийнхүү саналаа нэгтгэжээ. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг хадгалдаг Хөвсгөл далай, түүний ай савыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалад оруулсан байдаг.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.