Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцална гэв
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас гарсан зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Хуулийн дагуу нөхөн сэргээлтээ хийхгүй байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг нь зогсоох цаашид тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг холбогдох газарт нь хүргүүлсэн.

Дээр дурдсан зургаан аж ахуйн нэгжээс гурав нь нөхөн сэргээлтээ хийж байна. Өмнө нь цуцлуулсан 54 аж ахуйн нэгжээс шүүх дээр маргаантай 44 газар бий.

Үүнээс өмнөх хотын удирдлагууд 21 дээр нь эвлэрлийн гэрээ байгуулсан байна лээ. Гэтэл  эвлэрлийн гэрээ байгуулаад үйл ажиллагаа  явуулж байгаа аж ахуйн нэгжүүд мөн  нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхгүй байна.

Тиймээс өнөөдрөөс эхлээд Нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн байгаль орчны газар, НМХГ хамтраад Хан-Уул дүүрэг, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар  дүүргийн аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг хамтарч хийхээр болсон.

Шалгалтын хүрээнд нөхөн сэргээлт хийгээгүй олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээ авна. НМХГ-аас байнга аж ахуй нэгжүүдэд сануулж шаардлага тавьсаар ирсэн. Гэтэл тавьсан шаардлага биелүүлэхгүй байна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine