Монголын ирээдүй болсон шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний төлөө нэгдэцгээе

#pray4Dulguun

Хүмүүсээ бүх пост, коммент, сэтгэгдэлдээ энэ HASHTAG-ыг хэрэглээрэй. Тэгснээр бид хандивын аянаа улам өргөжүүлж Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагуудаас хандив авах боломжтой болно. Өмнө хэд хэдэн удаа ийм тохиолдол гарч байсан байна. Буурай орны өсөх ирээдүйтэй тамирчин хүнд өвчилж хагалгаанд орох төлбөрийг төлж байсан байна. Гол нь бид түүнийгээ баталж үндэсний хэмжээнд hashtag хийж оролцъё !

Очбадрахын Дөлгөөн нь Онош нь Элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-н Калифорниа-н дэргэдэх Их Сургуульд хэвтэн эмчлүүлж байна. 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтоо үзэх гээд баяр хөөртэйгөөр ээж аавдаа, эгч нар, найз нөхөддөө үнсүүлээд 2019.06.12ны өдөр эх орноосоо морьдсон ч удалгүй хэдхэн хоногийн дараа маш хүнд хэлбэрийн элэгний Б вирус авч, улмаар элэгнийн дутмагшил буюу элэгний комд орж, биеийн байдал нь эрс муудсан. Амь аврагдах цорын ганц боломж нь ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ л арга байна. АНУлсад донор шаардлагатай өвчтөний жагсаалтанд орсон ч, хэзээ тэр донор нь олдох тодорхойгүй, бас гэр бүлийнхэн нь донор болох хүсэлт тавьсан ч АНУ-н хуулиар амьд хүнээс донор авахгүй гэсэн хариу өгсөн. Иймд донор олдтол торгоож байхын тулд маш үнэтэй, хамгийн сайн гэсэн л эмчилгээнүүдийг хийлгэж байна. Салхин цэцгийн халдвар авсан учраас дотор эрхтнүүд нь эхнээсээ ажиллагаагүй болж эхэлж байна. Өчигдрөөс нь бөөр нь ажиллагаагүй болж, бөөрний үйл ажиллагааг дэмжих аппаратанд орсон. Энэ эмнэлэгт өчигдөр шилжиж ирсэн бөгөөд өчигдөр, өнөөдөр 2 эмчилгээний төлбөр одоогийн байдлаар 30.000$ болоод байна. Цаашид төлбөр нь хэд болж нэмэгдэхийг бид үнэхээр тааварлаж мэдэхгүй байна. Иймд Монголын ард түмэн Та нар минь тусалаач. Далайд дусал нэмэр гэж, та бүхэн минь бага ч гэлтгүй сэтгэлийн хандиваа өргөнө гэдэгт найдаж байна
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.