Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагаас Нийслэлийн Санхүү, эдийн засгийн асудал хариуцсан орлогч Н.Батаа орон нутгийн концессын гэрээгээр хийгдэж буй ажлуудын явцтай танилцана. Үүнд Налайх дүүргийн 5 хороо бага оврын цэвэрлэх байгууламж, ХУД-т эрчим хүчний 21-р байрыг шинэчлэх, Түргэн тусламжийн төвийн салбар пункт барих, Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн автозамын ажил зэрэг багтана. Сэтгүүлчдэд зориулсан унаа 08.30 цагаас Хангарьдын гаднаас хөдөлнө. Утас: 91040607

09:00 цагаас Жендэрийн Үндэсний хороо, Азийн сан хамтран “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сэдэвт хөдөө орон нутгийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт Энхтайвны гүүрний дэргэдэх Наран плазагийн эсрэг талд байх "Vista office" зочид буудалд зохион байгуулагдана. Утас: 99915986

09:00 цагаас Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнийг Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулна.

09:00 цагаас ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монгол-Солонгосын түүхч-археологичдийн холбоо хамтран "Зүүн хойд Ази ба Монгол, Солонгос түүх, соёл, олон улсын харилцаа" Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Нэгдсэн 1-р байранд үргэлжилнэ.

10:00 цагаас "Өндөр хүчдэлийн техник технологи" сэдэвт уулзалт сургалт 100 айл дахь Барилгын дэвшилтэд технологийн төвд /Жоби төвийн урд талд/ болно. 95950987

11:00 цагаас Монголд жолоочийн даатгалд иргэд өөрсдөө хяналт тавих тогтолцоонд шилжиж эхлэхээр болсонтой холбогдуулан Хэвлэлийн Хүрээлэнд Албан журмын даатгагчдын холбоо болон мэргэжлийн бусад байгууллага мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон "Витафит" групптэй хамтран дүүргийн өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй иргэн Отгонсарнайн гэрийг тохижуулах үйл ажиллагаа болно. Хаяг: Гэрийн хаяг: ХУД-ын 16 хороо Буянт-Ухаа 23-885 Утас: 99178554,  89267117

12:00 цагаас Ю.Цэдэнбалын мэндэлсний 98 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно. /УДЭТ-ын урд талбайд/
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-09-17 01:47:11
    saihan medeelel bn. togtmol gargaj bgaarai
    112.72.8.218
    Мэдэгдсэн Хариулах