Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: 

Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: 

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, говь, талын нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.