Гадаадын долоон иргэн хар тамхины хэрэгт шалгагдаж байна гэв
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, 2018 онд хар тамхины хэрэг 199 хэрэг бүртгэгдэж 421 хүн холбогдсон.Энэ оны эхний хагас жилийн байдлаар 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байна. Холбогдож байгаа хүмүүсийн тоо жилээс жилд өсч байгаа талаар албаныхан онцлов.

Энэ оны байдлаар 89 хэрэг шалгагдаж байгаагаас бусдад өгсөн хадгалсан гэх 65 хэрэг бусдад худалдсан гэх 24 хэрэг, зохион байгуулалттай 1 хэрэг, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 16, тарьж ургуулсан, орон байраар хангасан 1 хэргийг шалгаж байна.

Холбогдож байгаа иргэдийн хувьд 18-35 насны залуус өртөж байгаа нь нэлээд анхаарал татаж байна. Үүний дотор насанд хүрээгүй хүүхэд ч байгаа гэнэ.

Хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь ажилгүй залуус байгаа юм. Монголчуудаас гадна гадаад улсын иргэн долоо шалгагдаж байна. Тухайлбал, Нигер улсын 4, Франц, Энэтхэг, БНСУ-ын нэг, нэг иргэн байна. Мөн орон нутагт 12 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хууль бус үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Гурван байгууламжийн хамтарсан удирдамж гаргаад Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудад гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалтын хугацаанд сэтгэцэд нөлөөлөх эмийг жороор олгоогүй, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад зарсан худалдаж авсан гэх асуудлуудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, мансууруулах төрлийн бодис, эм ямар ч хяналтгүй худалдаалагдаж байна гэв.

Цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага хамтарч энэ төрлийн гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж ажиллаж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулна гэдгээ ч мэдэгдэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.