Мэдэгдэл
Шүүх эмнэлгийн шинжилгээ нь хуульд заасны дагуу шүүх эмнэлгийн объект болох хүний биө, цогцос, биологийн гаралтай эд мөрийн баримт, эмнэлгийн бичиг баримт зэрэгт анагаах ухаан болон бусад шинжлэх ухааны аргад тулгуурлан хуулийн байгууллагын үйл ажиллагаанд тулгарсан анагаах биологийн асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжилгээ хийж дүгнэлт гаргаж байгаа үйл ажиллагаа юм.

Шүүхийн шинжилгээг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн хийдэг бөгөөд шинжээч нь тавигдсан асуултын хүрээнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр заалтад заагдсан зарчмыг баримтлан, шинжилгээг өөрийн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийж дүгнэлт гаргах үүрэгтэй байдаг.

Шинжээч нь шүүх эмнэлгийн шинжлэх ухааны тусгай мздлэгийн хүрээнд шүүх эмнэлгийн объөктыг шинжлэн судалж, тэдгээрт учирсан гэмтэл, үүсгэсэн хүчин зүйл, шалтгаан, цаг хугацаа болон бусад асуудлуудыг судалж анагаахын шинжлэх ухааны үг хэллэгээр шинжээчийн дүгнэлтийг гаргадаг.

Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэнд хуулийн ойлголт бүхий үг хэллэг хэрэглэдэггүй бөгөед “гадны нөлөөтэй, нөлөөгүй" болохыг шүүхийн шинжилгээгээр тогтоохгүй. "Гадны нөлөөтэй, нөлөөгүй" эсэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоодог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж байгаа тухайлсан хэргүүдийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан эрх бүхий этгээдийн шинжээчид тавьсан асуултын дагуу шинжээч нь өөрийн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд нь шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргаж өгсөн болно.

Хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нэмэлт болон дахин шинжилгээг хийлгэж болдог.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15.1.5- д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдэд шинжилгээний үр дүнгийн талаар мздээлэх” - ийг шинжээчид хориглоно гэж заасны дагуу Шүүхийн шинжилгээний байгууллагаас тухайлсан хэрэг бүрийн шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэх боломжгүй байдаг.

Шүүхийн шинжилгээ нь аливаа хэрэг маргааны бодит байдалд тулгуурлан шинжилгээний объектод шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилгээ хийдэг бөгөөд хэн нэгний хүсэл сонирхолд нийцүүлэх зорилгоор хийх боломжгүй.

Шүүхийн шинжилгээний байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлт болон хийгдэж байгаа шинжилгээний талаар өрөөсгөл мэдээ мэдээлэл гарч байгаа нь шинжээчийн хараат бус байх зарчимд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гэж үзэж байгааг анхаарна уу.
 
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН
ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-06-20 05:50:28
    Шударга байж, дүгнэлтээ шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахгүй болохоор иргэд итгэхгүй байгаа юм.
  • иргэн 2019-06-20 05:43:59
    одоо цагт итгэж болох зүйл итгэж болох хүн гэж байдаг юмуу
  • зочин 2019-06-20 05:39:44
    Ноотой бсан учраас л худлаа хийдэг гэсэн бгаа ш дээ.Шудрага бсан бол хэзээ ч тэгэх зоригт хүн бхгүй шүү