“Шинэ эрин” сургуулийн удирдлагууд эцэг эхчүүд, хүүхдүүдээс уучлалт гуйгаад өнгөрөх үү
Энэ жил “Шинэ эрин” дунд сургуульд элсэхээр 1250 орчим хүүхэд бүртгүүлж, өнгөрсөн ням гарагт 11:00 цагаас нийт 1236 хүүхэд элсэлтийн шалгалтад оржээ.
 
Гэвч шалгалтын бодлого буруу байсан учраас эцэг эхчүүд салбарын яаманд гомдол гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Эцэг эхийн төлөөлөл “Тухайн шалгалтын А вариантын 40, 28 дугаар бодлого, Б вариантын 40,18 дугаар бодлогын хариу зөрсөн, алдаатай байсан талаар зарим хүүхэд шалгалтын үеэр багшдаа хэлсэн байсан. Гэвч шалгалтын комисс “Алдаа байхгүй” хэмээгээд бодлогоо бодохыг зөвлөсөн байсан. Шалгалтын хариу тухайн өдрийн 21.00 цагт гарсан.
 
Маргааш нь буюу 17-ны өдөр 15:00 цагт тухайн бодлого алдаатай байсан гэдгийг шалгалтын комисс бидэнд мэдэгдэж уучлал гуйсан. Харин дахин шалгалт явуулах боломжгүй гэсэн юм. Бидний хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа учраас дахин шударгаар шалгалт явуулах хүсэлтэй байна. Иймээс бид БСШУСЯ-нд гомдол гаргасан. Тиймээс бидний гомдлыг хүлээж авч шударгаар шийдэж өгөх байх гэж найдаж байна” гэлээ.
 
БСШУСЯамны эх сурвалж хэлэхдээ  “Манай яаманд “Шинэ эрин” сургуульд элсэхээр шалгалт өгсөн эцэг эхчүүдээс гомдол ирсэн. Гэвч манай яамны зүгээс тус гомдлыг шийдвэрлэх боломжгүй. Учир нь тус сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг өмнө нь Боловсролын үнэлгээний төв хариуцаж явуулдаг байсан. Харин тус сургуулийн үйл ажиллагаа хоёр жилийн өмнөөс жигдэрсэн болохоор элсэлтийн шалгалтын үйл ажиллагаагаа тухайн сургууль шалгалтын комисс гарган өөрөө хариуцаж явуулах болсон” гэсэн юм.
 
Тухайн сургуулийн элсэлтийн шалгалтын хураамж нэг хүүхдийн 25 мянган төгрөг байдаг. Харин элсэлтийн шалгалт өгсөн 1236 хүүхдээс  ердөө 48 хүүхдийг элсүүлнэ. 

Мөн шалгалтын бодлого буруу болохыг мэдсэнийхээ дараа шалгалтын комисс сургуулийн цахим хуудаст байрлах шалгалтын хариуг нь өөрчилсөн болохыг эцэг эхчүүд онцолж байв.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-20 13:57:45
    Ямарч шалгалтын материалд ямарч алдаа гарах ёсгүй юм боловсрол дампуурсны л зөвхөн нэг л жишээ
  •  2019-06-20 09:16:27
    ХУВИЙН СУРГУУЛИЙГ НЬ ХААГААД БАЙРЫГ НЬ УЛСАД АВЧ УЛСЫН СУРГУУЛЬ БОЛГО.
  • Зочин 2019-06-20 06:28:36
    энд оруулах гэж үхэлдэх хэрэг юу байнаа
  • иргэн 2019-06-20 05:50:49
    монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сэтгэл зүйгээр тоглохоо болих хэрэгтэй. БСШУЯ-ныхан яагаад хамааралгүй болчихдог билээ.