Уушгины хорт хавдрын өвчлөл эхний гуравт багтаж байна
Монголд хамгийн их тохиолдож байгаа хавдруудын гуравдугаарт уушигны хорт хавдрын өвчлөл орж байна. Жил бүр 400 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тоо нь сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байна.

Уушигны хорт хавдрыг үүсгэдэг үндсэн шалтгаан бол нэдүгээрт тамхидалт юм.  Уушгины хорт хавраар өвчилсөн 100 хүн тутмын 90 нь тамхи хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон бол дараагийн нэг шалтгаан бол агаарын бохирдол. Сүүлийн арван жил Улаанбаатарын, тэр тусмаа хотын гэр хороололд амьдарч буй иргэд хүйтний улиралд агаараар биш утаагаар амьсгалж байгаа нь уушгины өвчлөлийн нэг шалтгаан болчихоод байна.

Гуравдугаар шалтгаан бол архаг үрэвсэлт өвчнүүдэд суурилаад уушгины хорт хавдар үүсдэг.

Тодруулбал уушгины үрэвсэлт өвчинг бүрэн эдгээхгүй явснаас хавдар болно. Дараагийн шалтгаан бол мэргэжлийн бүлэг хүмүүсийг хамарна.
Жишээлбэл уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа болон замын цагдаа, химийн үйлдвэрт ажилладаг хүмүүс энэ төрийн хорт хавдраар түлхүү өвддөг.Та хэдийгээр тамхи татдаггүй ч гэсэн арван жилийн дараа уушгины хорт хавдраар өвдөхөд гайхах юмгүй. Яагаад гэвэл бид утаан дунд л амьдарч байна.

Иймд та уушгины хорт хавдраас сэргийлэхийн тулд дараах зүйлийг анхаараарай.

• Тамхи битгий тат
• Бусдыг дам тамхидалтаар битгий хордуул. 
• Уушигны архаг хууч өвчнөө бүрэн эмчлүүл
• Хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахих хэрэгтэй.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.