ГССҮТ нь мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч байна
Төгсөлтийн дараах сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажлыг өргөжүүлэн, осол гэмтлийн үед чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх цогц чадамж бүхий мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилгоор ГССҮТ-ийн ЧДХА, ЭШСА-наас “Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын чанарыг сайжруулах нь” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөг

- Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах 
- Төгсөлтийн дараах сургалтын дотоод журмыг шинэчлэх 
- Эмнэлзүйн сургалт эрхлэх эмч, мэргэжилтнүүдийг шинэчлэн батлах зорилтын хүрээнд болсон юм.

Резидент болон төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтанд суралцаж буй эмч нарын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сургалтын чанарыг сайжруулан олон улсын жишигт нийцүүлснээр орон нутгийн болон 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлгийн гэмтэл согог заслын эмч нарын мэдлэгийг нэг түвшинд хүргэх улмаар осол, гэмтлийн шалтгаанаар орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоог багасгах, ард иргэд, үйлчлүүлэгчдийн зардал чирэгдэл, нас баралт, гэмтлийн дараах хүндрэл, хөдөлмөрийн чадвар алдалт буурах, мөн амьдралын чанар хэвийн байх зэрэг өндөр ач холбогдолтой юм.





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.