Арилжааны банкуудыг зээлийн хүүгээ бууруулахыг хүслээ
Арилжааны банк болон ББСБ-уудын зээлийн хүү хэт өндөр байгааг эсэргүүцэж, Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ингэхдээ тэд банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэж, уг тэмцэлд зээлтэй иргэд болон өндөр настангууд, бизнес эрхлэлдэг бүх хүмүүсийг нэгдэхийг уриалав.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго "Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгэм, хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 30 жил болж байхад манай төр Үндсэн хуулийн энэ үүргийг биелүүлж чадахгүй байна. Тиймээс зээлтэй иргэд бид өөрсдөө нэгдэх гэж байна. Учир нь арилжааны банк бол хувийн компани. Энэ хувийн компаний мөлжлөгийг УИХ, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо аль нь ч дийлэхгүй байна.

Монгол Улс дэлхийн хамгийн өндөр хүүтэй 10 улсын нэг хэвээрээ байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 онд гаргасан мэдээнээс үзэхэд арилжааны банкны жилийн хүү 25 хувь, ББСБ-ын жилийн хүү 38,4 хувь, Хадгалаж зээлийн хоршооны жилийн хүү 34,8 хувь, ломбард 42 хувьтай байна.  Өдрийн зээл бүр дийлдэхээ байсан. Өдрийн 10 хувь. Энэ бол үнэхээр хэмжээ хязгааргүй мөлжлөг. Арилжааны банкнаас 740,000 гаруй зээлдэгч, ББСБ-аас 234,000 гаруй зээлдэгч байна.

Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хэн хамгаалах юм бэ. Манай зээлдэгчдийн холбоо бол энэ хувийн компаниудын эсрэг хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд өөрсдөө тэмцэх естой юм байна гэдгийг хатуу ойлгосон. Хэлтэй амтай бүхэн зээлийн хүү хэтэрхий өндөр байна гэж ярьж хэлж байгаа ч хийж хэрэгжүүлж байгаа зүйл алга.

Харин бид үүний эсрэг тэмцэх гэж байна. Зээлтэй иргэд болон, аж ахуйн нэгжүүд бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна. Хэрвээ нэгдэхийг хүсвэл 85458615 дугаарт болон “Зээлдэгчдийн холбоо” гэсэн фэйсбүүк пэйж хуудсанд холбогдон өөрийнхөө мэдээллийг өгөөд нэгдэх бүрэн боломжтой" гэв. 

Тэд тэмцлээ дараах гурван шаардлагын хүрээнд явуулна гэлээ. 

Зээлийн хүүг бууруулах, үйлчилгээний хууль бус мөлжлөг явуулахаа зогсоох шаардлагыг холбооны зүгээс хүргүүлнэ. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол зээлдэгчид тэмцлийн дараагийн алхамд шилжинэ. Жагсаал, цуглаан зохион байгуулна. Шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн Банк болон ББСБ-уудыг шүүхэд өгнө. Зээлдэгчид зээлээ шилжүүлнэ.

Өөрсдөөс үл шалтгаалсан нөхцөлөөс зээлээ төлж чадаагүй барьцааны эд хөрөнгөө хураалгасан иргэд, ААН-үүдийн эрх ашгийг хамгаалж тухайн банкийг шүүхэд өгнө.

Иргэдэд харилцах данс нээж, картаар үйлчилж байгаа ч иргэдийн мөнгийг эргэлдүүлж ашиг олж байгаа. Үүнд хүү тооцуулна. Иргэд харилцах дансаа хадгаламжийн данс болгож түүндээ картын үйлчилгээг холбуулахыг мэддэггүй. Тиймээс мөнгөө зүгээр ашиглуулж байгааг иргэдэд ойлгуулна.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2019-06-20 02:45:32
    Орон сууцны 8% зээлийн хүүг 5% болгохын төлөө тэмцээ.Залуучууд чинь өөдөө босохгүй хэцүү бна.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-06-19 23:27:01
    дэмжиж байна төр ч энэ мөлжлөгөд оролцож байгааг бүгд мэднэ хүрэлсүх зах зээлийн хуулиар явна гээд банк штс-үүдийг зоргоор нь хаясан шүү
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-19 12:20:42
    Та нарыг хүсэхээр хүүгээ бууруулах Банк байна уу ? аа?,Худал амбиц хөөсөн мангар эмэгтэйчүүд олширч байна шүү,
    103.57.94.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-19 11:17:09
    Банкны хүүгээс ч өндөр хүү тогтоон зээл олгож байгаа ББСБ болон хадгаламж зээлийн хоршоодын зээлийн хүүг зохицуулдаг газар байна уу
    202.180.218.21
    Мэдэгдсэн Хариулах