Худалдаа, үйлчилгээний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 тоот “Олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтад нийт 7 аж ахуйн нэгж хамрагдлаа. Шалгалтын явцад үйлчилгээ эрхлэх гэрээний хугацаа дууссан, гэрээгээ сунгуулаагүй, мэргэжлийн үнэмлэхгүй худалдаа үйлчилгээ эрхэлж байсан 1 иргэнд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

МХЕГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.