Л.Оюун-Эрдэнэ: Үүргээ биелүүлээгүй ААН-үүдийн концессын гэрээг цуцалсан
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд бусад концессын гэрээнүүдийг цуцалсан. Жишээлбэл, Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэлийн авто замын концессын гэрээг цуцаллаа. ААН-үүд гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн. Дорноговь аймгийн Сайншандыг Дэлгэрэх сумтай холбох 130 км концессын гэрээг цуцалсан. Мөн сургууль, цэцэрлэгийн барилгын багц концессыг цуцалсан. 

Харин стратегийн ач холбогдолтой концессын гэрээнүүдийг үргэлжлүүлнэ. Жишээ нь, Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төслийг үргэлжүүлнэ. Барих, ашиглах, шилжүүлэх болгож концессын гэрээг  сунгаж хийсэн. Мөн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн автозамын гэрээг Засгийн газарт өр төлбөрийн дарамтгүй байхаар үргэлжүүлнэ. Сэлэнгийн газар тариалангийн чиглэлиийн 120.85 км замыг үргэлжлж, цаашид барих ашиглахтай холбоотой гэрээ хийхгүй” гэлээ.

-Стратегийн концесст ямар төслийг багтааж байна вэ?
 

-Концесстой холбоотой компаниудад өндөр шаардлага тавих эрхзүйн орчин дутмаг байна. Ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барина.
 
-Ажил нь эхэлсэн концессууд ч цуцлагдах уу?
 
-Ажлаа эхэлсэн, явж байгаа зэрэг олон маргаан байгаа. Үндсэний хөгжлийн газар судалгаа хийнэ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.