Б.Бат-Эрдэнэ гишүүн Ёс зүйн дэд хороог удирдана
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Учир нь Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн нь 2004-2008 он, 2008-2012 он, 2012-2016 он, 2016 онд тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж буй туршлагатай парламентчийн хувиар Ёс зүйн дэд хороог удирдаж авч явах чадвартай хэмээн үзэж нэрийг дэвшүүлж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. 

Уг танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Ёс зүйн дэд хорооны чиг үүргийн талаар онцлон дурдаад, нэг үетэйгээ харьцуулахад Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагаанд дэвшил гарсан гэдгийг хэллээ. Цаашид сахилга хариуцлага, ёс суртахууныг сайжруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага бий гэдгийг хэлж, амжилт хүслээ. 
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОчин 2019-06-19 04:28:01
    Дасгалжуулагч хийвэл таарна даа...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2019-06-19 03:36:05
    Говийг төрийн өмчид байхад ноолуур шахаж, газраа Бридж группд, хайгуулын лицензээ хужаа нарт зарсан аварга даа
    66.181.180.194
    Мэдэгдсэн Хариулах