Соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, хамгаалалт хангалтгүй байна
Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 153 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдалд хийсэн шалгалтын талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас танилцууллаа.

НМХГ-ын 2014 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд явуулсан уг шалгалтын дүнд давхардсан тоогоор 43 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчлийг арилгах шаардлага хүргүүлжээ. Зөрчлийн дийлэнх нь Дүүргүүдэд соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн байхгүй, өөр албан тушаалтан давхар хариуцсан нь илэрчээ. Мөн барилга архитектурын дурсгал эзэмшиж байгаа иргэдийн хууль эрх зүйн болон соёлын дурсгалт зүйлүүдийн үнэ цэнийн талаарх ойлголт дутмаг байжээ.

Тиймээс НМХГ-аас соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, хадгалалт хамгаалалт хангалтгүй байгаа Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн холбогдох албан тушаалтныг  100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авсанаа мэдээллээ.

Хадны зураг бичиг 2, булш хиргисүүр болон тахилгын байгууламж 3, барилга архитектур 15, хөшөө дурсгал 133 байна. Үүнээс улсын хамгаалалтад 9, нийслэлийн хамгаалалтад 10, дүүргийн хамгаалалтад 134 байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.