Консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан гэв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д. Гэрэл нарын албан тушаалтнууд оролцов. 
 
Энэ үеэр Гадаад харилцааны сайд “Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна гэж байлаа.

Мөн Дипломат албаны тухай хууль, дипломат ажилтны сахилгын тухай дүрэм, байгууллагын дотоод журам, дипломат төлөөлөгчийн газар томилогдсон дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлдөг эм, тамхи зэргийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцон дипломат албанаас халдаг. Ийнхүү халдаг нь тухайн ажилтныг дипломат албанд буцаан авахгүй байх үндэслэл болдог эрх зүйн зохицуулалт байгаа. Эдгээр зохицуулалтын дагуу тухайн албанд хариуцлага алдсан ажилтнуудыг  дипломат албанаас халж ирсэн бөгөөд цаашид хариуцлага тооцож ажиллана” гэлээ.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-06-20 04:34:30
    Халаад зогсохгүй алаач
    66.181.161.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-06-20 01:22:49
    Гадаадын шоронд хоригдох хүмүүсийг ажлаас нв халлаа гэнэ үү?Яаж тойрох хуудсаа зуруулах юм бол.Нөгөө Хөх Хотын машины наймаачин юу болсон бэ?
    66.181.167.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-19 08:24:59
    Баттүшиг гэх нөхөр шангаа хүртжээ Тайландад консул байх даа Хохирсон Монгол иргэдийн төлөө нэг ч зүйл хийгээгүй хөгийн новш шүү дээ
    103.212.116.204
    Мэдэгдсэн Хариулах
  • zojin 2019-06-19 05:29:45
    Holbootoi hymyysiin sydalj khyyliin daguu arga hemjee avja!!!
    80.228.79.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-19 05:17:25
    Томилсон дарга нарыг нь мөн адил халж, хариуцлага тооцох хэрэгтэй.
    182.160.35.217
    Мэдэгдсэн Хариулах
  • унш 2019-06-19 02:53:45
    шоронд улдсэн насаа онгороох хумуус халагдахгуй гээд яах юм!!! авч бгаа арга хэмжээ нь ердоо л энэ уу!!! оор зондоо ажилдаа тэнцэхгуй томилгоо зондоо байгаа!
    66.181.161.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Tiim shyy 2019-06-19 01:51:46
    Halahgyi bol uur arga baihgyi l dee. Tertee tergyi 5-10 jil shorond suuh uchir.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-06-19 01:09:15
    урьд нь дипломат нэр зүүсэн улсууд тамхины бизнес хийдэг л байсан нэгч хүн арга хэмжээ авагдаж байгаагүй биздээ дандаа авилагчдын хүмүүс явдаг
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах