Дэлхийн хүн ам цэвэр усаар дутагдаж байна гэв
НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-аас гаргасан тайланд дэлхийд гурван сая хүн гар угаах зориулалтын үндсэн хэрэглэл байхгүй, 4.2 сая хүн эрүүл ахуйн үйлчилгээгээр дутагдаж, тэрбум хүн баталгаатай цэвэр ундны ус хэрэглэх боломжгүй байгаа талаар мэдээлсэн байна. Энэ талаар Хүүхдийн сангийн дэлхийн ариун цэвэр, эрүүл ахуй, ундны ус хариуцсан ажилтан Келли Анн Найлор "Уух ундны ус нь цэвэр биш. Мөн угаалгын өрөө ашиглах боломжгүй байна. Бид хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна" гэв.

Түүний тайланд 2000-2017 онд эрүүл ахуй, ариун цэвэр, ундны усанд ахиц, эрх тэгш бус байдалд анхаарлаа хандуулах  тал дээр ахиц гарсан. НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ бүх нийтийн ундны усны хэрэгцээг хүртээмжтэй болгох тал дээр мэдэгдэхүйц үр дүнд хүрснээ харуулсан. Гэвч энэ асуудал шийдэгдэхгүй хэвээр байсаар байна. Тиймээс дэлхийн олон орны Засгийн газрыг асуудал тулгараад байгаа ядуу тосгон, хөдөө орон нутгийн гэр бүл, хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийх, эдийн засаг, газарзүйн салбарыг аврахыг уриалсан байна.

ДЭМБ-ын Байгаль орчин, нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Мария Нейра "10 хүн тутмын нэг нь ариун цэвэр, эрүүл ахуй, ундны үйлчилгээг авч чадахгүй байсаар байна.  Түүнчлэн хөдөө орон нутагт 10 хүн тутмын найм нь энэ бүх үйлчилгээг авч чаддаггүй. Тиймээс дэлхийн орнууд эрүүл ахуйн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Эсвэл 2030 он гэхэд бүх нийтийг энэ үйлчилгээгээр хангаж чадахгүй болохыг" анхааруулсан байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-19 08:37:31
    Гүний жаахан усаар өмнийн их уурхайнууд ундаалж бна. Мөд шавхагдаж, цэвэр усны эрэлд хатах бидний аймшигт зовлон эхлэх юм... тэр цагт...
    202.9.43.34
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-06-19 05:18:28
    бид азтай дэлхийн дээвэр дээр суучихаад борооны усаар тэтгэгдсэн цэвэр ус ууж бидний бохир дэлхийн бусад улсад очиж байна. бидний тэнгэрт суусан их заяа гэж
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах