Нурж унасан шар хашлага 9 машин сэвтээжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд хүчтэй шуурга шуурсны улмаас замын голоор байрлуулсан бэхэлгээ муутай шар хашлагууд нурж унаж, хөдөлгөөнд оролцож байсан машинуудыг сэвтээсэн билээ.

Сүүлийн үед эдгээр шар хашлагууд олон нийтийн шүүмжлэлд нэлээд өртөөд байгаа юм.

Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар 800 гаруй сая төгрөгийн үнэ өртөгтэй эдгээр хашаануудад бэхэлгээ муу хийснээс болж нурсан гэх. Шуурганы үеэр 9 машинд сэв учруулжээ. Мөн дараа нь шар хашлагыг засварлаж байсан ажилтан ч хөнгөн зэргийн гэмтэл авсан.

Харин жолооч нарын хохиролыг барагдуулна. Гэхдээ хуулийн байгууллага болон албаныхан шалгалт хийж, машины гэмтлийн зэргийг тодорхойлж, хэн хариуцлага алдсан тэр хүнээр нь хохирлыг нь барагдуулна гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2019-06-19 17:10:41
    tsaaguuraa bizness eniig boliulah heregtei
    182.160.0.99
    Мэдэгдсэн Хариулах