ЖДҮ-чин гишүүдийг ''намнах'' С.Жавхлан гишүүний хуулийн төсөл
ЖДҮХ сангаас УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий ойр дотнын хүмүүс зээл авсан нь олон нийтэд ил болж, зарим гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн. Улмаар гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцсэн ч ангийн нөхдөө гишүүд хамгаалан үлдсэн юм. Тухайн үед уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр ерөнхий прокурорын зүгээс “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй. Энэ хүмүүс хуулиар "ингэж болохгүй, тэгж халдаж болохгүй" гээд олон бүрэн эрх байдаг” хэмээж байсан юм.

Ийнхүү гишүүний халдашгүй дархан байдлаар халхавч гишүүд суудалдаа үлдсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан дээрх асуудлаас үүдэн хууль санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэрбээр “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй. Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа” гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ.     

УИХ-ын гишүүн бол ард түмний элч Улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээх заалт бий. Гэвч өнөөдөр эрхэм гишүүд улс орны эрх ашиг гэхээсээ илүүтэй өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр УИХ-ын гишүүн болсон мэт аягалдаг. Иймээс С.Жавхлан гишүүн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ.  Эрхэм гишүүний санаачилсан хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэж, гишүүдийн дэмжлэгийг хүлээх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
 
Н.АСРАЛТ
Оллоо.мн  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-04-19 23:50:18
    Ingeed l sanaachlagiig ni demjihgui baigaamdaa. Ali 19 onii 6r sard huuliin sanal urgun barisan baihad demjeegui baina. Iimerhuu sanaliig demjeed ugmuur baina.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-07-13 04:19:13
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-06-19 05:09:47
    Тогтолцооныхоо завхарлыг эргэн хараагүй нөхцөлд хоорондоо 1000 удаа муур хулгана болж тоглоод шид-г эс олно! Рио-н савраар олон жил залагдлаа Улс одоо ЦЭГ тавь!...
    122.201.31.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-06-19 02:11:09
    Зөв дөө, Жавхлан гишүүнээ таныг ард түмэн дэмжинэ шүү
    202.131.231.26
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-06-19 01:16:17
    өөрсдөд нь халтай хууль болхоор новшнууд батлахгүйлдээ мэдээж 2020 оны сонгууль ойртож байна новшнуудаа эмээтүгэй
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-06-19 00:29:44
    ялтан гишүүнүүдээсээ сал. ИХ-н нэр хүнд унаж бө гсний нүхний нэгэн хумхиас болоод...
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах