“Шинэ эрин” сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Энэ даваа гарагт элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэлсэн байгаа билээ. Тэгвэл зарим сургууль дээр шалгалтын материалд алдаа гарсан талаар шалгуулагч болон эцэг эхчүүд мэдээлж байна.
 
Тодруулбал, “Шинэ эрин” сургууль явагдаж байгаа математикийн шалгалтын А бариант 6 онооны Б бариант 5 онооны тест алдаатай байсан гэдгийг шалгалт авч байгаа багш нар өөрсдөө хүлээн зөвшөөрчээ.

Багш нарын хэлснээр алдаатай бодлогын оноог бүх хүүхдэд автоматаар нэмж өөрсдөдөө амар байдлаар шийдэх гэж байгаа талаар эцэг эхчүүд хэл ам гаргажээ.

Хэрвээ ийм байдлаар шалгалт авагдвал ямар ч чанарын ялгаа гарахгүй.
Шалгалт өгч байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хэлж буйгаар ядаж 75 аас дээш оноо авсан хүүхдүүдийн аав ээжүүд сургуультай очиж уулзаж өргөдөл гомдолоо бичгээр өгвөл өндөр оноо авсан хүүхдүүдийн дунд дахин шалгалтыг зохион байгуулах боломжтой бас нэг хувилбар байгаа юм байна.
 
Иймд аав ээжүүд минь сургуультай очиж уулзаж өргөдлөө өгөн шалгалтыг дахин зохион байгуулах ёстой гэж үзжээ.
Хэрвээ энэ шударга бус явдал олон хүүхдийг хохироочихно.

Энэ сургууль тэнцсэн бүх хүүхдүүдийг хоморголон гомдоох гоомой зүйл хийж байна. Тэнцээгүй хүүхдүүдийн эцэг эхчүүд мэдээж ийм улайм цайм зүйлийн төлөө тэнцсэн гэж дайрч болохгүй. Тиймээс сургуулийн удирдлага болон улсын Боловсролын үнэлгээний  төвд өргөдөл гаргаж өгнө.

Одоогоор шалгуулахаар хоёр газар өргөдөл гаргаж өгсөн байгаа. Мөн сургуулийн удирдлагаас өнөөдөр уулзаж тайлбар авна гэж ярьцгаажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-06-20 02:59:52
    Medeegee zuv bicheechee. Yana daa Ene setguulchdiig.hagas dutuu surag sonsood bichih yum.Yadaj uchriig ni gargadag bgaadaa. holij hutgaad hereg alga.
  • унш 2019-06-19 12:57:07
    монго толсон хуухдууддээ шалгалтын материалаа тараасан юм биш уу? тэгээд мундаг хуухдуудийг гуйцэт оноог нь авахуулахгуйн тулд алдаатай бодлого оруулсан!!!
  • Aaw 2019-06-19 06:52:23
    Ийм мэдээлэлгүй юм бичих гэж. БСШУЯны 3 олон улсын төрийн өмчит 3н сургуулийн нэг шинэ эрин сургуулийн элсэлтэд ноцтой алдаа гарсан. Дандаа дарга луйварчдын хүү...
    • Шударга ёс хүсч байвал мэдээлэлтэй болоо 2019-06-20 13:35:14
      Та Монголын ирээдүй болсон бид нарыг луйварчид гэж байгаамуу? Дарга цэрэг боловсролд хамаагүй. Муу байвал багш нарт адлуулаад сайн их сургуульд орохгүй л дуусна...